Энэтхэгийн зүүн эрэг орчимд өнөөдөр болсон «Файлин» хуй салхины улмаас 6 хүн амь үрэгдсэн бөгөөд улсын түүхэн дэх хамгийн том хэмжээний хүн амыг аврах ажиллагааг явуулжээ. Ойролцоогоор 1 сая Энэтхэгчүүд өөрийн гэрээ орхин явахад хүрсэн байна гэж Франс Пресс агентлаг Энэтхэгийн гамшгийн аюулыг арилгах Үндэсний удирдах газрын эх сурвалжаас мэдээлжээ. «Файлин» хуй салхины үндсэн гол цохилт Ориссагийн зүүн мужид болж, барилга байшин нурж, мод унасны улмаас хэдийн 6 хун амь үрэгдсэн байна.

Дор хаяж 860 мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Хөрш зэргэлдээ Андхра-Прадеш мужид 100 мянгаад хүнийг шилжүүлэн суулгажээ. Өгсөн мэдээлэл бямба гаригийн таамаглалыг 2 дахин нэмэгдүүлжээ. Энэтхэгийн БХЯ аврах үйл ажиллагаанд 10 мянган цэргийнхэн, 40 нисэх онгоц, 20 нисдэг тэрэг, түүний дотор Орос улсаас нийлүүлсэн Ми-17-В5-ыг зохион байгуулж оролцуулсан байна. Удирдах газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр хамгийн сүүлийн томоохон нуулгэн шилжүүлэлт Энэтхэг улсад 1990 онд Андхра-Прадеш мужид мөн хуй салхины улмаас болжээ. Тэр үед 650 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.