Японы Токио, Иокагама хоёр гай гамшиг ялангуяа газар хөдөлөлтийн талаар дэлхийн хамгийн эмзэг хотууд юм гэж дэлхийн Swiss Re даатгалын компанийн шинжээчид үзэж байна. Энэ бүс нутагт газар хүчтэй хөдөлвөл 57,1 сая хүн хохирох юм.

Түүнээс гадна Токио, Иокагама хоёр өөр олон гамшигаас хамгаалагдаагүй байна. Филиппиний нийслэл Манил энэ талаар хоёрт орж байна. 34,6 сая оршин суугч хожмын гай гамшигт нэрвэгдэж мэднэ. Үер Манилд ноцтой аюул болдог.

Хятадын Жузян мөрний бэлчир эмзэг талаар гуравт орж байна. Хонконг,Шэньжэнь,Макао,Гуаньжоу энд оршдог. Бэлчирт газар бараг хөдлөхгүй боловч энэ мөрөн хар салхи, үерийн учруулах аюулаар 3-р ба 5-р байр тус тус эзлэж байна.

Мөн японы Осака, Кобе, индонезийн Жакарт,энэтхэгийн Калькут, хятадын Шанхай АНУ-ын Лос-Анжелес, ираны Тегеран гамшигт нэрвэгдэх талаар хамгийн эмзэг арван хотын тоонд оров. Европын Амстердам, Роттердамын бүс нутаг бас эмзэг байна. Гай гамшиг жилд дунджаар 60-100 тэрбум долларын хохирол учруулдаг.