Ливийн Ерөнхий сайд Али Зейдан пүрэв гаригт зэвсэгт этгээдүүд өөрийг нь хулгайлсан хэрэг явдлыг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн нэрлэв. «Энэ ажиллагааны зорилго хууль ёсыг зөрчиж засгийн газрыг түлхэн унагахад оршсон» гэж Али Зейдан Триполид хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

Арабын хиймэл дагуулын телевизийн сувгуудаар бага хурлыг нэвтрүүлэв. Засгийн газрын тэргүүний хэлснээр өөрийг нь хулгайлсан хэрэг явдлыг мөрдөн байцаасаар байна. Гэмт хэрэг үйлдэгчид эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Үүний өмнө Ливийн Ерөнхий сайд Franse 24 телевизийн сувагт ярилцлага өгөхдөө өөрийг нь хулгайлсан хэрэг явдлыг «засгийн газрыг ямар ч замаар түлхэн унагаах гэсэн улс төрийн намын санаархалтай холбон үзэж, ойрын үед будлиан чухам хэн үйлдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ» гэж амласан билээ.