Өнөөдер Олимпийн бамбар дэлхийн ууган сансрын нисгэгч Юрий Гагарины эх нутаг Смоленск мужид хүрлээ. Буухианд оролцогчид Смоленск хотын гудамжуудаар 20 км замыг туулах юм. 100 хүн түүнд оролцож, бамбар барьж явна. Бухианы чиг зам хотын түүхийн бүх үйл явдлыг тусган харуулж байна. Эдгээр нь 1941 оны 7-р сард Смоленскыг фашистуудаас баатарлагаар хамгаалсан 16-р армийн дайчдад зориулсан хөшөө, 1812 оны Эх орны дайны баатаруудын хөшөө, зохиолч Александр Твардовский болон түүний зохиолын баатар Василийн Тёркинд зориулан босгосон хөшөө, Юрий Гагарины хөшөө зэрэг билээ.