Украйны мансууруулах бодисын донтой иргэн ОХУ-аас Панамад суугаа дэд консул Евгений Маниловыг хутаглан шархдуулсан тухай элчин сайд Алексей Ермаков мэдээллээ.Энэ хэрэг явдал өчигдөр өглөө панамын нийслэлийн төвд болсон. ОХУ-ын ЭСЯ энд байшинг түрээслэж байна гэж тэрээр тэмдэглэн хэлэв.

Манилов ба консулын газрын бас нэг ажилтан ирсэн хүнийг үдэж гаргах үеэр «нэгэн залуу олон хүний дотроос гэнэт гүйн ойртож дэд консулыг хутагласан» гэж элчин сайд мэдээллээ. Тэгээд энэ залууг тэр даруй саатуулсан. Маниловын эмнэлэгт яаран хүргэж хийлгэсэн мэс засал амжилтай болсон. Одоо амь насанд нь заналхийлэх аюул үгүй гэж элчин сайд Алексей Ермаков тэмдэглэн хэлжээ.