БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ун «солонгос-оросын найрамдал, хамтын ажиллагааны харилцаанд гойд анхаарал тавьж байна.» Эдгээр хоёр орны харилцаа өнгөрсөн 65 жилд улс төр, эдийн засаг, соёлыг оролцуулан янз бүрийн салбарт тасралтгүй хөгжиж ирсэн» гэж тус улсын ГХ-ийн сайд Пак У Чун мэдэгдэв.Тэрээр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Орос улсаас Пхеньянд суугаа ЭСЯ-д хийсэн дайллага дээр үг хэллээ.

«Энь Солонгосын хойгийн байдлыг тогтворжуулах эсэхээс ихээхэн шалтгаалж байна» гэж ОХУ-аас Пхеньянд суугаа элчин сайд Александр Тимонин мэдэгдэв. Орос улс Солонгосын хойгийн бүх асуудлыг улс төр-дипломат замаар шийдвэрлэж,энх тайван сахиулах үр бүтээлтэй системийг бүс нутагт төлөвшүүлэх, хойгийн цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээхийн төлөө байна гэж элчин сайд Александр Тимонин тэмдэглэжээ.