«Арабын хавар» гэгчэд нэрвэгдсэн орнудын эдийн засагт учирсан хохиролыг арилгахад ойрын гурван жилд олон улсын 90-120 тэрбум долларын тусламж шаардагдана гэж Европын шинэтгэл,хөгжлийн банкны тэргүүлэх эдийн засагч Эрик Берглоф, Дэлхийн банкны Ойрхи Дорнод, Хойд Африкийн асуудал эрхлэсэн тэргүүлэх эдийн засагч Шанта Деваражан нар үнэлэв.

«Арабын хавар» гэгчэд нэрвэгдсний улмаас эдийн засаг бараг сүйдсэн Тунис,Египет болон бусад улсын шинэ засгийн газруудад ойрын гурван жилд 30-40 тэрбум доллар жил дутам шаардагдах юм.

Ийм тусламж хөрөнггө оруулалт, дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлж, эдийн засгаа хэвийн хөгжүүлэх боломж олгоно. Үүний хамт олонхи улс эдийн засгийн хожмын донсолгооноос хамгаалагдаагүй гэж шинжээчид тэмдэглэжээ.