2013 оны Нобелийн энх тайвны шагналыг химийн зэвсгийг хаа сайгүй устгахад нэлээд их хувь нэмэр оруулсан тул Химийн зэвсгийг хориглох байгууллагад хүртээв. Өнөөдөр Норвегийн Нобелийн хорооны тэргүүн, Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Турбьёрн Ягланд энэ тухай мэдээллээ. Норвегийн Нобелийн хорооноос үүнтэй холбогдуулан мэдэгдэл нийтлүүлэв.1997 онд үүсэн байгуулагдсан байгууллага «химийн зэвсгийн нөөцийг шалган байцааж, устгаж, Химийн зэвсгийг хориглох тухай конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хүчин чармайлт гаргаж байгаа тул нэр тертэй шагнал хуртсэн гэж мэдэгдэлд егуулжээ. Шагнал гардуулах ёслол 12-р сарын 10-нд болно. Шагналтанд алтан медаль, хүндэт Өргөмжлөл болон 1,23 сая долларывн чек гардуулна. Альфред Нобелийн сүүлчийн хүсэлтээр Норвегийн парламентаас гишүүдий нь томилох онц хорооноос энх тайвны шагнал хүртээж гардуулдаг юм.