Египетийн ГХЯ үзүүлэх тусламжийнхаа хэмжээг хэдэн зуун сая доллароор багасгах тухай АНУ-ын засаг захиргааны шийдвэрийг буруушаав. Египетийн ГХЯ-ны албан төлөөлөгч орон нутгийн радиод ярилцлага өгөхдөө «манай орон америкийн шахалтад автахгүй» гэж мэдэгдсэн байна.

Египет улсад үзүүлэх цэрэг, санхүүгийн тусламжаа нэлээд багасгана гэж үүний өмнө АНУ-ын засаг захиргаа мэдэгдсэн билээ. Одоо мөн тусламж бараг 1,3 тэрбум долларт хүрч байна. Төрийн департаментын төлөөлөгч Жен Псакийн хэлснээр Египет ардчилсан шинэтгэл итгэлтэй явуултал Вашингтон тус улсад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрөө түр зогсооно.

Юуны түрүүнд армийн томоохон системийн тухай өгүүлж байна. Тухайлбал «Абрамс» танк, F-16 нисэх онгоц «Апач» нисдэг тэрэг, «Гарпун» пуужин зэрэг зэвсгийн нийлүүлэлтийг зогсоох юм. Түр зогсоосон. Шудрага чөлөөт сонгууль явуулах талаар ахиц дэвшил гарвал нийлүүлэлтийг сэргээнэ гэж Төрийн департамент тэмдэглэв.