Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бүгд найрамдах намын удирдагчидтай хийсэн уулзалтаас төрийн өрийн туйлыг дээшлүүлэх асуудлаар тодорхой ямар ч шийдвэр гаргсангүй. Гэвч Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карнийн хэлснээр бүгд найрамдахчууд саналуудаа тодорхойлон танилцуулжээ.

«Талуудын хэлэлцээнд ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна» гэж Обама мэдэгдэв. Өчигдөр АНУ-ын конгресс дахь бүгд найрамдахчууд өрийг дарах аргагүй болохоос сэрэмжлэхийн тулд төрийн өрийн туйлыг түр дээшлүүлэхийг санаачлав.

Обама төсвийн асуудлаар хэлэлцээ цаашид хийхийг зөвшөөрвөл энэ арга хэмжээг хэлэлцүүлэхээр оруулна гэж төлөөлөгчдийн танхимын дарга, бүгд найрамдахчуудын тэргүүн Жон Бейнер мэдэгдлээ. АНУ-ын улсын олон албан байгууллага төсвийн хямралаас болж бүр арван хоног ажиллахгүй байна.