Солоносын хойгийн өнөөгийн байдлаар завшиж, бүс нутагт цэргийн сүр хүчийг зузаатгахыг оролдохоос сэрэмжлэхийг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ахин уриалав.

Тэрээр Брунейд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ БНАСАУ-ын цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээхийн төлөө байгаагаа илэрхийлсэн тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ.

«Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээхийн төлөө байгаа ажил нэгтнүүдийг дэмжиж байна. 2005 оны 9-р сард зургаан талт хэлэлцээнд оролцогчдын хамтрасан мэдэгдэлд тодорхойлсон зорилгод буцах нь зайлшгүй чухал гэж үзэж байна. Бид сонирхогч бүх тал юуны түрүүнд БНАСАУ-тай хийж байгаа ажилдаа чухам мөн зорилгыг тавьсан» гэж Сергей Лавров онцлов.