Сирийн химийн зэвсгийг устгах үйл явц төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг Москва тэмдэглээд албан ёсны эрх баригчид нь Химийн зэвсгийг хориглох байгууллага ба НҮБ-ын мэргэжилтнуудтэй шудрагаар хамтран ажиллах эсэхийг шалгаж үзэхээ батлав.

Өнөөдөр сэтгүүлчдийн дотор тараасан Брунейд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт дээр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын хэлсэн үгэнд энэ тухай өгүүлжээ. Түүнчлэн тэрээр сирийн сөрөг хүчнийг дэмжигчид химийн зэвсгийг устгах үйл явцыг тасалдуулахаас сэрэмжлэнэ гэдэгт найдаж байна гэж Сергей Лавров онцлов.

Түүнээс гадна, Сирийн хүмүүнлэгийн байдал сэтгэлий нь түгшүүлж байгааг илэрхийллээ. НҮБ-ын АЗ-ийн томъёолсон механизм сирийн хүн амын зовлонт байдлыг үнэн хэрэг дээр хөнгөвчлөнө гэдэгт ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров найдаж байна.