Эрхүү муж Ковыктины орд газрын шатдаг хийг Монгол улсад нийлүүлэх хийн гол хоолой барихыг сонирхож байна гэж тус мужийн дэд засаг дарга Сергей Дубровин мэдэгдэв.

Эрхүү мужийн засгийн газрын Сергей Дубровин тэргүүтэй төлөөлөгчид мужийнхаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, ШУ, аялал жуулчлалын чадавхийг Монголын үндэсний Худалдаа,аж үйлдвэрийн танхимд танилцуулах арга хэмжээнд оролцов.

Эрхүү-Улаанбаатар-Зүүн-өмнөд Азийн орнууд чиглэлээр чартерын нислэгийг зохион байгуулах болон Монголын уул уурхайн ба өөр салбарт тоног төхөөрөмж нийлүүлэхэд туслахад муж бэлэн байна гэж тэрээр мэдээлжээ.

Түүнээс гадна Эрхүү мужийн засгийн газар олон улсын аялал жуулчлалын хэдэн төслийг хэрэгжүүлэх талаар Монголын улсын байгууллагуудтай цаашид хамтран ажиллах нь зайлшгүй чухал гэж тус мужийн дэд засаг дарга мэдэгдлээ.

Түүнчлэн Эрхүү муж Монгол улсаас авах махны хэмжээг нэмэгдүүлэхийг сонирхож,сайн үүлдрийн мал, дэгдээхэй, шилмэл үр, хүнсний ногоо Монгол улсад нийлүүлэхэд бэлэн байна. 2012 оны үр дүнгээр Эрхүү муж, Монгол улсын хоорондын гадаад худалдааны эргэлт 440 сая доллароос хэтрэв.