Ливийн ерөнхий сайд Али Зейдан өнөө өглөө «Ливийн хувьсгалчдын шуурхай штабынханд» баригдсанаас хойш суллагдсан байна. Энэ тухай Ройтер агентлаг орон нутгийн засгийн газрын эх сурвалжаас улбаалан мэдэгджээ. Үүнээс өмнө Ливийн засгийн газар ерөнхий сайд Али Зейданыг өнөө өглөө үүрээр Триполийн зочид буудлаас зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсаныг мэдээлсэн билээ.