Вьетнам, АНУ хоёр атомын энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулав. Вьетнам, АНУ-ын гадаад улс төрийн харилцааны тусгай газруудын тэргүүн Фам Бинь Минь, Жон Керри нар Брунейн нийслэлд Зүүн Азийн 8 дахь дээд хэмжээний уулзалтын хүрээнд баримт бичигт гарын үсэг зурав.

Хэлэлцээр Вьетнамд АЦС барьж ашиглах салбарт хоёр орны хамтын ажиллагааг урагш ахиулах үндэс тавьж байна. Ханой атомын энергийг улс орондоо хөгжүүлэх өргөн төлөвлөгөөтэй байна. Дэлхийн хэдэн улсыг АЦС барих хожмын түнш хэмээн үзэж байна. Эдүгээ ийм хоёр төслийг хэрэгжүүлж байна.

Вьетнамын анхны АЦС-ыг Орос улс, 2 дахийг нь Японы тусламжтайгаар тус тус барих юм. Орос, Япон улсуудаас гадна Хятад, Энэтхэг, АНУ, Өмнөд Солонгос, ХБНГУ вьетнамын атомын энергийн барилга байгууламж барих салбарт хамтран ажиллах санал тавьжээ.