Хятадын улсын ХМХ-үүд америкийн хууль тогтоогчдыг шүүмжилж, дэлхийн эдийн засагт аюул учруулж мэдэх төсвийн асуудлыг зохицуулахыг уриаллаа. Дэлхийн санхүүгийн хямралаас хойш таван жил өнгөрсний дараа «АНУ-ын дотоод улс төрийн тэмцлээс болж дэлхийн эдийн засгийн хэвийн хөгжлийн үйл явцад аюул учирч байна» гэж засгийн газрын хэвлэл «Чайна дейли» сонины газрын өгүүллэгт тэмдэглэжээ.

Вашингтоны улс төрчид төрийн өрийн туйлын хэмжээг дээшлүүлэх асуудлаар тохиролцохгүй бол долоо хоногийн дара АНУ өрөө дарах аргагүй болж магадгүй гэж хятадын сонин анхааруулсан байна.