Орос улс Хятад улстай нэгдэн НҮБ-д сансрын орон зайд зэвсэг байрлуулахыг хуулийн талаар хориг тавихад чиглэгдсэн шинэ хуулийн төслийг танилцуулах санаатай байна. Уг баримт бичиг олон улсын сансрын үйл ажиллагааны явцад итгэлцлийг бэхжүүлэхэд мөн чиглэсэн болохыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн Нэг дэх хорооны ОХУ-ын төлөөлөгч Михаил Ульянов тэмдэглэжээ.

Түүний хэлснээр сансарт зэвсэг байрлуулахыг хориглосон НҮБ-ын тогтоол байхгүй байгаагаас дэлхийн стратегийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж цөмийн зэвсгийн шинэ тохиролцоонд шилжих явдлыг хүндрүүлж байгаа юм. Түүний үзэж байгаагаар «сансарт зэвсгээр хөөцөлдөхийг арилгах бодлого жил ирэх тутам илүү чухлаар тавигдаж байгаа юм»