Брунейн Султан Хассанал Болкиах сирийн зөрчилдөөнийг шийдвэрлэх Орос, АНУ-ын санаачлагыг дэмжиж байгааг тэрбээр өнөөдөр түүний эх оронд болж буй Зүүн Азийн ДХУ-ын хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгджээ.

Тэрбээр мөн ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал энх тайвнаар шийдвэрлэгдэнэ гэдэгт найдаж байгааг Султан нэмж хэлсэн байна. ДХУ дээр Орос, АНУ-ын ГХЯ-дын тэргүүнүүд Сергей Лавров, Жон Керри нар тус хоёр орныг төлөөлөн оролцож байгаа юм.

Өмнө нь тэд Брунейд болж буй АСЕАН болон Зүүн Азийн 23-р ДХУ-д зориулсан ёслолын зоогийн үеэр ярилцсан байна.Оросын төлөөлөгчийн эх сурвалжаас «Интерфакс» агентлагт мэдээлснээр Лавровтай хийх ээлжит уулзалтыг гагцхүү америкийн тал хүсчээ.

Яагаад Орос, АНУ-ын гадаад бодлогын тэргүүнүүд сүүлийн үед ойрхон уулзах болсныг асууж сонирхсоны хариуд: «Тогтмол харилцан ярилцахын шаардлагатай болохыг америкийн тал мэдрэх болсон бололтой» гэж эх сурвалж хариулсан байна. Өмнө нь америкийн ХМХ-үүд дипломатчид сирийг тойрсон хямрал болон ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэхээр цугларсныг мэдээлжээ.