Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудены эцэг Лон Сноуден Москвад нисэж ирэхдээ хүүгээ АНУ-д эргэн ирэх боломжтой гэдэгт эргэлзэж байгаагаа мэдэгджээ.

«Миний хүү дахин АНУ-д буцан ирнэ гэдэгт би итгэлгүй байна» гэж тэрбээр өнөөдөр Москвагийн нисэх онгоцны буудал дээр мэдэгдсэн байна. Лон Сноуден, тэрбээр түүний хүүгийн ашиг сонирхлыг хамгаалж буй өмгөөлөгч Анатолий Кучерены зочин бөгөөд түүнд сэтгэл хангалуун байгаагаа онцолжээ.

«Би-Эдвард Сноудены эцэг. Би энэ асуудлын хуулийн талаар яримааргүй байна. Энэ тал дээр өмгөөлөгч Кучеренад итгэж байна. Миний хүү, аюулгүй, эрх чөлөөтэй байхыг л би хүсэж байна» гэж Лон Сноуден үгээ өндөрлөжээ.

Нисэх онгоцны буудал дээр том Сноуденыг тосч авсан Анатолий Кучерена өөрийн зүгээс сэтгүүлчдийг олон хариулт шалгаахгүй байхыг хүсчээ. Тэрбээр, түүний зочин анх удаагаа Орос улсад ирсэн, амрах шаардлагатай гэдгийг тайлбарласан байна. Кучерена өнөөдөртөө хэвлэлийн бага хурал хуралдуулахыг хичээж байгаагаа тэмдэглэжээ.