Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд өнөөдөр Солонгосын хойгийн өмнө зүгт тэнгисийн цэргийн сургуулилтаа эхэллээ гэж Ренхап агентлаг Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Гван Чжины мэдэгдлээс үндэслэн мэдээлсэн байна.

Далайн хар салхинаас болоод нилээд хэд хоногоор хойшлогдсон сургуулилтад америкийн асар хүчтэй авиа тээвэрлэгч USS George Washington, мөн Япон, Өмнөд Солонгос улсуудад харьяалагдах Aegis төрлийн эскадрын мина зөөгч онгоц оролцох юм.

Үүнээс гадна сургуулилтад «Эссекс» төрлийн USS Antietam авиа тээвэрлэгч, мина зөөгч USS Preble, сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, урьтаж сануулга өгдөг онгоцууд оролцох болно. Өмнөд Солонгосын БХ-ын хэвлэлийн нарийн бичгийн орлогч дарга, энэ бол жил тутмын цэргийн бус хүмүүнлэгийн зорилгоор явуулдаг тэнгисийн хамтарсан эрэл-хайгуулын үйл ажиллагаанд чиглэгдсэн сургуулилт юм гэж онцолжээ.

Өмнө нь БНАСАУ ээлжит удаагаа АНУ, Өмнөд Солонгосын бэлтгэж буй цэргийн сургуулилтыг шүүмжилсэн юм. Пхеньян, түүний «тэвчээр хэмжээ хязгаартай» гэж мэдэгдээд «Цэргийн өдөн хатгалгад» цохилт хийн хариу өгөхөд бэлэн гэж сануулсан байна.