Ливийн шилжилтийн засгийн газрын тэргүүн Али Зейданыг өнөө өглөө үүрээр зэвсэглэсэн этгээдүүд хулгайлж, үл мэдэх зүгт аван оджээ. Энэ тухай өнөөдөр Франс Пресс агентлаг Ливийн засгийн газрын вэбсайтад бий болсон богино мэдээнээс иш татан мэдээлжээ.

Рейтер агентлагийн мэдээлснээр Али Зейданыг түүний буудалласан Триполийн зочид буудлаас зэвсэглэсэн бүлэг хүмүүс хүчээр авч явжээ. Болсон явдлын байдал тодорхойгүй хэвээр байна. Зочид буудлын хамгаалалтын албаны нэг ажилтан болсон явдлыг «баривчлал» хэмээн тайлбарлажээ.

«Ройтер агентлагт одоогоор болсон явдлыг тодруулахаар засгийн газрын төлөөлөгчидтэй холбоо барьж чадаагүй байна. «Аль-Арабия» телевизийн суваг Ливийн хуулийн сайдын эх сурвалжаас Зейдан «хулгайлагдсан» гэж үзжээ.

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын тусгай албаныхан «Аль-Каида» террорист сүлжээний нилээн өндөр албан тушаалын удирдагчийг Трипольд барьж авсан нь лалын бүлэглэлийн дайчдыг хилэгнэхэд хүргэсэн гэж «Ройтер» агентлаг дурьдсан байна.