БНАСАУ Хятадтай хил залгаа орших нутагт Пэктусан уулнаас холгүй газар дор пуужингийн баазыг барилаа гэж өнөөдөр «Чунун ильбо» сонин өмнөд солонгосын засгийн газрын эх сурвалжаас мэдээлжээ.

Эх сурвалжаас сонсвол пуужингийн уурхай уулаас өмнө зүгт 2 км-ын зайд баригдсан байна. Уурхайг 2000 оны дунд үеэс барьж эхэлсэн боловч саяхан дуусчээ. Мэдээллийн эх сурвалжаас үзвэл объектууд том болон дунд зэргийн пуужингуудыг хөөргөхөд зориулагджээ.

Хэрэв БНАСАУ Пэктусаны уулын дүүрэгт үйлчилгээний радиус нь 3 мянган км-аас дээш пуужинг суурилуулсан бол америкийн Окинава, Гуама баазуудад аюул занал учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Харин өөр эх сурвалж хил дээрх баазаас пуужинг амжилттгүй хөөргөсөн тохиолдолд Хятадад заналхийлж буй аюулыг сануулжээ. Энэ тохиолдолд Хятадын газар нутгийг хөндөхгүйгээр дайралтыг арилгах амаргүй болох юм гэж тэрбээр нэмж тэмдэглэсэн байна.