Буриад хэлэнд зориулсан арга хэмжээнүүд Буриад болон Забайкальский хязгаарын Буриадын Агийн тойрогт эхэллээ. Буриад хэлээр урнаар унших болон хэл мэдэгсэдийн тоглоом, тэмцээн боловсролын байгууллагуудад явагдаж байна. Түүнээс гадна энэ онд Буриадад буриад хэлээр бичсэн шилдэг хошин өгүүллэгийг шалгаруулах тэмцээн явагдана. Буриадын хэдэн районы болон Агийн тойрог, Монголын залуу жужигчид өчигдөр энд болсон «Залуу Бадамшуу» 1Х тэмцээнд оролцлоо. Баяр ёслол 10-р сарын 25-нд Буриадын эрдмийн драмын театрын концертоор өндрлөх юм.