Афганистаны засгийн газрыг тойрон дан ганц АНУ-тай харилцахыг санаархсан талибуудад зулгуйдах нь тус улсад шинэ мөргөлдөөн гарах уршигтай болж мэднэ гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сегей Лавров Russia Today телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Сайдын хэлснээр засгийн газартай үндэсний яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа талибууд дан АНУ-тай харилцахыг санаархсан явдлыг засгийн газар хүлцэхгүй. Афганистаны засгийн газрыг тойрон талибуудад зулгуйдах явдал талибуудыг засгийн эрхэнд гарахад тухирч, дайн дэгдээхэд хүргэж мэднэ.

Олон улсын хүчнийг гаргаснаас хойш хэрэглэх АНУ ба НАТО-гийн цэргийн шинэ шинэ баазыг Афганистанд байгуулах явдал Орос улсыг түгшүүлж байна гэж Сергей Лавров мэдэгдлээ. НАТО афганистаны мансууруулах бодисын тээвэрлэлттэй тэмцэх хүрээнд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгуулагтай хамтран ажиллахаас татгалзсан нь «үзэл суртлын шалтгаантай» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн үзэж байна.

НАТО-гийн ийм хандлага харамсал төрүүлсэн хийгээд мансууруулах бодистой хийх тэмцлийн үр ашгийг багасгах уршигтай байна гэж Сергей Лавров тэмдэглэн хэлжээ.