Энэ долоо хоногийн эхээр хойд Иссык-Кулийн мужид дэгдээсэн үймээн засгийн эрхийг булаан эзлэх гэсэн оролдлого байсан гэж Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев үзэж байна.

Өчигдөр Саруу тосгонд орон нутгийн дайрч давшлах саналтай оршин суугчид урьд Караколд саатуулсан цуглаанд оролцогчдыг суллаж, канадын хөрөнгө оруулагчид Кумтор алтны орд газрыг эзэмших тухай хэлэлцээрийг хүчингүй болгохыг шаардав.

Өнөөдөр Киргизийн парламентын хуралдаанаар Иссык-Кулийн мужийн байдлыг хэлэлцэнэ. Засгийн газар канадын «Центера» компанитой гарын усэг зурсан тэнцүү болзлоор «Кумтор» орд газрыг эзэмших тухай санамж бичгийг депутатуудаар дэмжүүлэх бодолтой байна.

Хэлэлцүүлэг Мантор Сатыбалдиевын засгийн газрыг огцруулах шийдвэрээр дуусгавар болж мэднэ гэж киргизийн парламентын төлөөлөгч «Интерфакс» агентлагад мэдээлжээ. Олонхи депутат түүний дотор эрх баригч эвсэлд нэдэгсэд гарын үсэг зурсан санамж бичгийг дэмжихгүй байгаад хэргийн учир оршино.