ОХУ-ын засгийн газар улс оронд нь боловсрол эзэмших гадаадын иргэдийн хувь хэмжээг 5 мянгаар нэмэгдүүлсэн тухай өнөөдөр Сайд нарын танхимын сайт мэдээллээ.Засгийн газрын тогтоолын дагуу дунд, дээд, мэргэжлийн нэмэлт боловсролын хөтөлбөрийн хүрээнд ОХУ-д суралцах гадаадын иргэдийн тоог жилд 15 мянган хүртэл нэмэгдүүлнэ. Ерөнхий сайд Дмитрий Медведев баримт бичигт гарын үсэг зурав.

Боловсролын яамны урьдчилсан тоо баримтуудаас харахад Орос улсад 2013-2014 оны хичээлийн жилд тогтоосон хувь хэмжээгээр 131 улс, түүний дотор хуучин ЗХУ-ын холбооны БНУлс байсан орнуудын төлөөлөгчид суралцаж байна.

БНХАУ, Вьетнам, Монгол, Иран, Палестины төлөөлөгчид гадаадын оюутнуудын дотор зонхилж байна. Энэ онд ХБНГУ, Чех, Итали улсуудаас ирж суралцаж байгаа хүмүүсийн тоо өсөн нэмэгдснийг боловсролын яам тэмдэглэв.

Боловсролын байгууллагууд гадаадын иргэдийн сургалтыг холбооны төсвийн хөрөнгөөр хангана. ОХУ-ын парламентын дээд танхим тогтоолыг хэрэгжүүлэх асуудлыг ойрын үед авч үзэж хэлэлцэнэ.