Өмнөд Солонгос НҮБ-ын тусгай байгууллага-Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зохиосон интернет, зам харилцааны технологийг хэрэглэх талаархи рейтингээр гурван жил дараалан тэргүүлж байна.

Өмнөд Солонгосоос гадна Швед, Исланд, Дани, Финланди, Норвеги, Нидерланд, Их Британи, Люксембург, Хонконг эхний арван орны тоонд оров. Их Британи урьд 8-р байранд орж  байсан бол одоо 11-р байранд орох  болжээ.

Түүнчлэн Япон 8-р байрнаас 12-рт ухран шилжив. Орос улс 2012 оны үр дүнгээр мэдээлэл-зам харилцааны технологийн хөгжлийн индексээр 157 улсын дотор 40-р байранд орсон байна. Харин 2011 онд 38-р байранд орж байсан байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын тоо баримтуудаас харахад сүүлийн нэг жилд 250 сая гаруй хүн Интернетэд нэгдсэн байна. 2013 оны эцэс гэхэд үрэн холбоо хэрэглэгчдийн тоо 6,8 тэрбумд хүрнэ.

Энэ нь дэлхийн хүн амын тоо хэмжээнтэй тэнцэж байна. 3G сүлжээ дэлхийн нийт хүн амын барагцаалбал тэн хагаст хүртээлтэй болно. 40 хувь нь Интернетэд гарах боломжтой болох юм.

Сүүлийн 4 жилд тогтмол өргөн хэмжээт холбооны үнэ 82 хувиар хямдрасан боловч шинэ тулгар хөгжиж байгаа орнуудад өргөн нэвтрэхгүй байна. Нигер, Төв Африкийн БНУлс, Чад зэрэг орон тэдгээр орны дотор байна.