Бээжин 2014 онд Хятадын нийслэлд хийх АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад бэлдэж байна гэж өнөөдөр Бээжингийн засгийн газрын гадаад харилцааны бичиг хэргийн газрын дарга Жао Хуэйминь сэтгүүлчдэд мэдээллээ. Бээжингээс зүүн-хойно 50 км зайтай орших Хуайжоу хошуунд Яньциху нуурын эрэг дээр мөн дээд хэмжээний уулзалтыг зохион явуулахаар төлөвлөсэн тухай тэрээр мэдээлэв.

Бээжингийнхэн Яньшань нурууны өлмийд Хуайжоу хошууны Яньциху нуурын хавьд амрах дуртай. Сүүлийн жилүүдэд Бээжингийн агаарын бохирдол хотынхны эрүүл мэндэд аюултай болсон. Урьд АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт 2001 онд Хятадад болсон билээ. Тэр үед байгууллагын гишүүн орнуудын удирдагчдыг Шанхай хүлээн авсан юм.