Хятад,Энэтхэг,Индонезийг оролцуулан азийн хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн хөгжлийн дунд хугацааны таамаглал дотоодын эрэлт өсөн нэмгдэж байгаагийн ачаар тогтонги хэвээр байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа,хөгжлийн байгууллагын шинэ илтгэлд өгүүлжээ.

Байгууллага эдийн засаг тогтонги хөгжиж байгааг онцлохын хамт 2014-2018 онд бүс нутгийн ДНБ-ний өсөлтийн хурд аажим болно гэсэн таамаг дэвшүүллээ. Дараагийн жилүүдэд эдийн засгийг тогтонги өрнүүн хөгжүүлэхэд бүтцийн шинэтгэл зайлшгүй чухал гэж илтгэлд өгүүлжээ.

Азийн хөгжиж байгаа орнуудын ДНБ 2000-2007 онд дэлхийн санхүүгийн хямралын өмнө 8,6 хувиар өсөн нэмэгдэж байсан бол 2014-2018 онд мөн үзүүлэлт жилд дунджаар 6,9 хувь хүртэл буурах юм.

Дараагийн таван жилд Индонези Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн зургаан орноос хамгийн эрчимтэй хөгжиж байгаа улс болж, ДНБ-ний өсөлт нь жилд зургаан хувьд хүрнэ. Түүний дараа орох Филиппиний ДНБ жилд 5,8 хувиар өсөн нэмэгдэнэ. Энэ завсар Хятадын ДНБ жилд дунджаар 7,7, Энэтхэгийнх 5,9 хувиар тус тус өсөн нэмэгдэх юм.

Ойрын 20 жилд Хятад,Тайланд улсууд өндөр орлоготой орнуудын тоонд орж мэднэ гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага үзэж байна. Энэтхэг, Вьетнам улсуудын байдал хүнд түвэгтэй байна. Ийм амжилт гаргахад  40 гаруй жилийн хугацаа шаардагдна.