Өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Брунейд хүрэлцэн очиж, Ерөнхийлөгч Владимир Путины даалгавраар Зүүн Азийн 8-р дээд хэмжээний уулзалтад оролцоно. Уулзалт 10-р сарын 10-нд Брунейн нийслэл Бандар-Сери-Бегаванд болно.

Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтыг бүс нутгийн орнуудын удирдагчдын улс төрийн байгуулал, тогтонги хөгжил ба АНДБН-ийн орнуудын хоршооллыг практик хэрэг дээр урагш ахиулах зэрэг зарчимт асуудлыг хэлэлцэхийн тулд зохион байгуулахаар 2005 онд шийдвэрлэжээ. 2010 оны 10-р сард Ханойд Орос улс Зүүн Азийн 5-р дээд хэмжээний уулзалтад албан ёсоор нэгдсэн юм.

Эдүгээ форум Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн 10 улс болон яриа хэлэлцээ хийх түнш-Австрали, Энэтхэг, Хятад, Шинэ Зеланди, БНСолонгос Улс, ОХУ, АНУ, Япон улсуудыг нэгтгэж байна. Зүүн Азийн дээд хэмээний уулзалтад оролцох нь оросын гадаад бодлогын чухал чиглэлийн нэг болсон гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.

Форум бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, хамтран ажиллах, тогтвортой хөгжих системийн нэг хэсэг болох ёстой гэж Орос улс үзэж байна. Ийм систем бүх нийтийн аюулгүй байдал болон олон улсын эрх зүйг дээдлүүлэх, маргааныг эв зүйгээр зохицуулах, хүч үл хэрэглэх буюу хүч хэрэглэнэ гэж үл сүрдүүлэх явдалд тулгуурлах ёстой гэж ОХУ-ын ГХЯ тэмдэглэжээ.

Энэ агуулгаар Ази,Номхон далайн бүс нутагт бүх улс орны «зан үйлийн дүрмийг» боловсруулах нь тулгамдсан зорилт болсон гэж Оросын гадаад улс төрийн тусгай газар тэмдэглэжээ.