Транссибирийн замын сүлжээ, Хойд тэнгисийн замыг өргөсгөх оросын төсөл Ази Европын хооронд бараа тээвэрлэхэд миллиард долларыг хэмнэх болно гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин индонезийн Бали арал дээр болсон ДХУ-ын үр дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг манай сурвалжлагч мэдээллээ.

«Бид Трансссибирь, Байгаль-Амарын гол замын нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадлыг өргөжүүлж, Хойд тэнгисийн замын хүчин чадлыг өсгөж байна. Ийм шинэчлэл шинэ, илүү богино, нилээд илүү ашигтай чиглэлийг бий болгох боломжийг олгох болно» гэж Путин өгүүлжээ.

Энэ нь оросын түншүүдийн талаас хамтарсан хөрөнгө оруулалтыг татан оролцуулах байх гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэр тусмаа Орос орон өөрөө энэ төсөлд Үндэсний эд баялгын сангаас хөрөнгө оруулах юм гэдгийг дурьджээ.

Мөн Путины хэлснээр Орос улсад эрчим хүчний салбарт томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. «Ирээдүйд манай компаниуд АЗНДЭЗХА-ны зах зээл дээр түлш нийлүүлэх аргаа нилээд нэмэгдүүлэх болно. Энэ нь бүс нутагт эрчим хүчний нөөц баялгийн өсөлтөд илүү шаардлагатай бүхнийг өгөх юм» гэж оросын тэргүүн үгээ өндөрлөжээ.