АНДЭЗХА-ны орнууд урьдын адил Ази Номхон Далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулахыг эрмэлзэж байгааг баримт бичигт тэмдэглэжээ. Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн харилцан холбоог илүү хангахын тулд АНДЭЗХА-ны орнууд 2015 оны эцэс гэхэд АНДЭЗХА-ны шийдвэрлэсэн экологийн бүтээгдэхүүний жагсаалтын дагуу тарифаа багасгах үүрэг хариуцлагыг дэвшүүлэх болно.

АНДЭЗХА-ны эдийн засагчид мөн хөрөнгө оруулалтын нөхцлийг хөнгөвчлөх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ үргэлжлүүлж, худалдаа үйлчилгээний хөгжилд хувийн секторын оролцоог өргөжүүлэхийг дэмжих санаатай байна.

Үүнээс гадна АНДЭЗХА-ны орнууд АНДЭЗХА-ны Сангийн хүрээнд худалдаа-хөрөнгө оруулалтын либералчлалыг дэмжих талаар суб-фондыг байгуулахыг зорьж байгаа юм. Бүс нутгийн улсуудын харилцаа холбоог сайжруулахын тулд татвар-төсвийн салбарт ил тод байдлыг идэвхжүүлэх арга хэмжээг авах болно.

Энэ зорилгоор худалдааны чиглэл, хонгилыг өргөжүүлэх, бүс нутгийн зам тээврийн сүлжээг, тэр дунд авто болон төмөр зам, боомт, онгоцны буудал зэргийг бэхжүүлэхээр төлөвлөж байна. АНДЭЗХА-ны орнууд мөн холбооны систем хил хязгаарын замын эрчим хүчний сүлжээний хөгжлийг хөхүүлэн дэмжихийг эрхэмлэж байгаа юм. Тэд өргөн шугамын холбоонд бүх нийтийн хурдан нэвтрэлтийг хангах, дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдэлд мөн дурьдсан байна.