Сирид химийн зэвсгийг устгах ажил цаашид эрчимтэй үргэлжлэнэ гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найдаж байна. Тэрээр өнөөдөр АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдээлжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад химийн зэвсгийг устгах асуудлаар хамтран ажиллахгүй гэсэн таавар бүтсгэнгүй гэж Владимир Путин тэмдэглэв. «Сирийн удирдлага мөн ажилд идэвхтэй оролцож байна. Үйл ажиллагаа нь ил тод байна.

Орос улс Химийн зэвсгийг устгах байгууллагын шинжээчид, түүний дотор сирийн химийн зэвсгийг нэг жилийн дотор устгах тухай тэдний үнэлгээнд итгэж байна гэж Владимир Путин хэллээ.

Тэрээр «Женева-2» бага хурлыг хөндөж ярихдаа Индонези мэт томоохон улсыг оролцуулж, оролцогчдын тоог нэмэгдүүлэхийг санал болгов. Индонези бол лалын шашинт хамгийн олон хүн амтай томоохон улс гэдгийг тэрээр дурдав.

Бүгд хурлуудын хооронд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзаж ярилцсан гэж Путин мэдээллээ. Сирид химийн зэвсгийг устгах цаашдын ажлыг Керритэй авч үзэж хэлэлцсэн гэж тэрээр тэмдэглэжээ.

Сирийн асуудлаар ОХУ,АНУ-ын хооронд гарсан санал зөрөлдөөн тактикийн шинж чанартай гэж Владимир Путин мэдэгдэв. Түүний хэлснээр ОХУ,АНУ хоёр Сирийн байдлыг тогтворжуулах нийтийн зорилготой юм.