Киргизийн хууль сахиулах байгууллага тусгай хэрэгслээр Иссык-Кулийн мужийн засаг захиргааны байшингийн өмнө цугларагсдыг тараажээ. Цуглаанд оролцогчид тус мужийн «Кумтор» алтны орд газрыг эзэмшиж байгаа канадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болгохыг шаардав.

Цагдаа нар мужийн засаг дарга Эмильбек Каптагаевыг суллав. Түүний сууж байсан машиныг шатаана гэж цуглаанд оролцогчид сүрдүүлж, машинд нь хэдэн цаг байлгажээ. Цагдаагийн газрын таван ажилтан мужийн засаг захиргааны байшинг дайрах, цуглаанд оролцогчдыг тараах үеэр шархдав. Хичнээн цуглаанд оролцогч нэрвэгдсэн тухай мэдээлээгүй. Эдүгээ Караколд үймээн, мөргөлдөөн үргэлжилж байна.

2009 оны хэлэлцээрээр Киргиз Торонтод байрлсан Кумтор орд газар гол үйлдвэр нь болсон Centerra Gold компанийн хувьцааны бараг 33 хувийг авчээ. «Кумторыг» 1 тэрбум 665 сая доллараар үнэлсэн байна.

9-р сард киргизийн засгийн газар Centerra хоёр гурван сарын хэлэлцээ хийгээд төслийг хянан үзэж, тэнцүү үндсэн дээр хамтын үйлдвэрийг байгуулах тухай ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Цуглаанд оролцогчид баримт бичгийг хүчингүй болгож, алтны орд газрын 70 хувиас багагүй хэсгийг Киргизид үлдээхийг шаардаж байна.