100 долларын шинэ дэвсгэртийг энэ оны 10-р сарын 8-аас АНУ-д эргэлтэд оруулна. Дэвсгэрт гурван хэмжээт хөх туузыг оролцуулан нэмэлт хамгаалалттай. Шинэ дэвсгэртийн дизайныг newmoney. gov сайтад 23 хэлээр тайлбарлан танилцуулж байна. Түүнийг 2010 онд анх удаа үзүүлсэн боловч хэвлэх үйл явц тасалдсан учир үйлвэрлэлий нь хойшлуулжээ. Дэвсгэртийн дизайныг бараг 10 жилийн турш нарийн боловсруулав. Шинэ 20 долларын дэвсгэртийг бүр 2003 онд эргэлтэд оруулсан билээ.