2014 оны өвлийн ХХ11 Олимпийн наадмын буухианы анхны үе шатны 2 дахь өдөр өнөөдөр Москвад Кремлийн Васильевскийн уруу газарт гараагаа аваад байна. 2 дах өдрийн чиг зам нийт 45 км урт байна.

Паралимпийн 2 удаагийн аврага усанд сэлэгч Олеся Владыкина өнөөдөр бусдаас түрүүн олимпийн бамбар барьж явав. Өнөөдөр ОХУ-ын дэд ерөнхий сайд Ольга Голодец,  худалдаа, аж үйлдвэрийн сайд Денис Мантуров, сангийн сайд Антон Силуанов, тээврийн сайд Максим Соколов, хөдөлмөр, нийгмийн хөгжлийн сайд Максим Топилин нар буухианд оролцогчдын дотор байна.

Олимпийн бамбарыг олимпийн «Лужники» цогцолбор болон хотын төвийн Европын талбайд авч очих юм. Буухианы 2 дахь өдөр Улаан талбайд шөвгийн баяр ёслолоор дуусана. Олимпийн буухианы москвагийн үе шат маргааш төгсөх юм. 497 хүн гурван өдрийн дотор олимпийн бамбарыг москвагийн гудамж, талбайгаар барьж явах хийгээд нийслэлийн метро ба Останкино телевизийн цамхагт очих юм.