АНУ-д төсвийн асуудлын эргэн тойрны түгшүүртэй байдал гаарч, төрийн өрийг арилгах аргагагүй болоход хүргэх аюултай болсон. Бүгд найрамдахчууд ба Цагаан ордон хямралт байдлаас гарах асуудлаар идэвхтэй хэлэлцээ хийх шинж тэмдэг алга.

Хууль тогтоогчдын найр тавих замыг олох гэсэн хэдэн санаачлагыг өргөн дэмжихгүй байна. Холбооны засгийн газрыг санхүүжүүлэх асуудлаар бүгд найрамдахчуудаас найр тавихийн хариуд эмнэлгийн даатгалын шинэтгэлийг зогсоох асуудлаар хэлэлцээ хийхэд Ерөнхийлөгч Барак Обама бэлэн биш байна гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлэв.

10-р сарын 10-нд сангийн сайд Жэкоб Лью сенатын санхүүгийн хороонд АНУ-ын төрийн өрийн хязгаарлалтын асуудлаар үг хэлнэ гэж «Уолл-стрит жорнэл» сонинд бичжээ. Төсвийн алдагдлыг хорогдуулах шинэ арга хэмжээ авбал төрийн өрийн туйлын хэмжээг дээшлүүлнэ гэж бүгд найрамдахчууд мэдэгдсээр байна. Төрийн өрийн өнөөгийн туйлын хэмжээ 10-р сарын 17-нд шавхагдаж дуусах юм.

Өчигдөр Хятад, Япон улсууд америкийн үнэт цаасанд оруулсан хөрөнгө нь хэвээр хадглагдах ба АНУ-д болж байгаа хэрэг явдал санхүүгийн зах зээлд хор холбогдолтой болж мэдэхэд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн тухай «Файнэншл таймс» сонинд бичжээ.

АНУ-д төсвий хямрал цаашид хурцдах нь санхүүгийн зах зээлийг ахин унахад хүргэнэ гэж шинжээчид үзэж байна. Өнөөдөр долларын евротэй харьцах ханш найман сарын тэртээх доод хэмжээнд хүрэв. Үнэт цаасны зах зээл ч донсолж байна. Өчигдөр Standard & Poors 500 индекс 0,9 хувиар доошлов.