Энэ долоо хоногт эхлэх АНУ,Өмнөд Солонгосын хамтын байлдааны сургуулилтын хариуд галлахад хэзээ ч бэлэн байхын тулд Умард Солонгосын цэргийг байлдааны бэлэн байдалд оруулав.БНАСАУ-ын цэргийн дээд командлал «америк,японы түрэмгийлэгчид,тэдний тоглоомын этгээдүүдийн хөдөлгөөнийг ажиглаж, цохилт өгөхөд хэзээ ч бэлэн байх»тушаал өгчээ.

БНАСАУ-ын шийдвэр энэ долоо хоногт болох усан цэргийн хамтын сургуультай холбоотой. Гэвч 10-р сарын 8-10-нд болох байсан мөн сургуулилтыг далайн хар салхинаас болж хойшлуулав. Өмнөд Солонгосын Тэнгэсийн цэргийн флотын төлөөлөгчийн хэлснээр байлдааны сургуулилтыг ердөө болиулж мэднэ гэж өмнөд солонгосын «Йонхап» агентлаг мэдээллээ.