Өнөөдөр Бали аралд АЗНЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт ажлаа үргэлжлүүлнэ. Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Удирдагчдын Кирибати,Фижи, Маршалловын ба Соломоновын арлууд зэрэг Номхон далайн жижиг хэдэн арал улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай хийх албан бус уулзалтаар өнөөдрийн ажил эхлэнэ.

Дараа нь хаалттай 2 дахь хуралдаан хийнэ. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлсэнчилэн хуралдаанаар АНДБН-ийн харилцан холбооны асуудлыг хэлэлцэх юм.

Зохин байгуулагчид 2020 он гэхэд бүс нутагт нээлттэй чөлөөт худалдааны системийг байгуулах Богорын зорилгод аль болох түргэн хүрэх асуудалд гойд анхаарал тавив. Орос улс АНДБН-ийн түншүүдтэйгээ хамт тээвэр, энерги, алсын зам харилцааны дэд бүтцийг боловсронгуй болгохыг сонирхож байна.

Түүнчлэн Москва норматив-хууль зүйн системийг өв тэгш болгох, бүс нутгийн орнуудтай мэргэжилтэн, аялал жуулчлалын солилцооны нөхцлийг хөнгөтгэхийг сонирхож байгааг Ушаков тэмдэглэв.

Үр дүн гаргах ажлын өглөөний хоолоор дээд хэмжээний уулзалт төгсөнө. Дараа нь АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын Тунхаглал, Олон талын хулдалдааны системийг дэмжих удирдагчдын Мэдэгдэл зэрэг төгсгөлийн баримт бичгүүдийг зарлан мэдээлэх ёслол болно.

Дэлхийн хүн амын бараг 40 хувь нь оршин суудаг байгууллагын гишүүн орнуудад дэлхийн ДНБ-ний 57,олон улсын худалдааны эргэлтийн 48 хувь нь ногдож байна. АНДБН-ийн 21 улс, газар нутгийн төлөөлөгчид энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцов.