2014 онд Сочид болох өвлийн XXII Олимпийн наадмын бамбарын аяны оросын анхны үе шат өнөөдөр Москвад гараагаа эхэллээ. Орос улсын нийслэл хотын захирагч Сергей Собянин олимпийн бамбарыг аяны эхний оролцогч, синхрони сэлэлтийн 5 удаагийн олимпийн аварга Анастасия Давыдовад шилжүүллээ. Үргэлжлүүлэн бамбарыг спортын гимнастикийн 2 удаагийн олимпийн аварга Светлана Хоркина хүлээн авчээ гэж «Интерфакс» агентлаг мэдээллээ. Аянг түүнээс үргэлжлүүлэн Олон улсын олимпийн хорооны гишүүн, Оросын олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков хүлээн авчээ.

Бамбарын аяны эхний өдрийн маршрутын уртын хэмжээ 32 км юм. Бамбарыг 248 бамбар зөөгч аялуулах болно. Аян, Москвад орон нутгийн цагаар оройн 20:00 цагт Воробьевын ууланд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн үзмэрийн талбарт баяр ёслолоор дуусах юм.