Оросын ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн үед холыг харсан, ухаалаг(65%), илүү зориг төгөлдөр, зорилго эрмэлзэлтэй харагдаж, илүү эрчимтэй шийдэмгий (63%) болсон гэж Оросын иргэд олон нийтийн санал асуулгад мэдэгджээ. Түүнээс гадна Путин өөртөө болон үйл ажиллагаандаа урьдынхаас илүү их сонирхол татах болсныг улсын иргэд онцолж байгааг «Интерфакс» агентлагт бүх оросын олон нийтийн санал асуулгыг судлах төвийн явуулсан санал асуулгын үр дүнг илтгэн мэдээлсэн байна. Нийгэм судлаачид ОХУ-ын 42 улс, муж, хязгаарын 130 хот сууринд санал асуулгыг явуулжээ. В. Путин 10 сарын 7-нд өөрийн 61 дэх төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Оросуудын ажиглалтаар ерөнхийлөгч өнөөдөр улс орон, ард түмнийхээ төлөө илүү ихийг хийж(59%), илүү их талархал (54%), итгэл найдвар (50%)-ыг төрүүлж, энгийн ард түмэнд ойр болжээ (50%). Түүний зэрэгцээ санал асуулгад оролцогчид ерөнхийлөгч урьдынхаас илүү хатуу чанга болсныг (58%) онцолсон байна. Санал асуулгад оролцогчдын ихэнхийн үзэж байгаагаар сүүлийн үед Путин өөртөө өндөр шаардлага тавьж, эргэн тойрныхондоо ч өө суртахуун, үнэнч шударга, хууль мөрдөхийг шаардах болсон байна. Үүний зэрэгцээ тэдний 44% нь ерөнхийлөгч урьдынхаас илүүтэйгээр эргэн тойрныхоо дэмжлэгт найдаж, 45% нь өнөөдөр Путин эргэн тойрныхондоо бага найдаж байгаа гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн олон улсын тавцан дахь имидж эерэгээр өөрчлөгдсөнийг санал асуулгад оролцогчдын 67% сүүлийн үед Путин дэлхийн улс төрд хунд жин эзлэх болсныг тэмдэглэсэн байна.