БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн эрч сүүлийн 5 жилд дунджаар 5-6% удааширч болзошгуй гэж хөгжиж буй зах зээлийн Морган Стэнли Инвестмент Менеджмент удирдах газрын захирал Рушир Шарма урьдчилан үзжээ. 2013 оны хоёр дахь улиралд хятадын ДНБ-ний хэмжээ 7,5%-иар өссөн байна.

Блюмберг агентлагийн сурвалжлагад Шарма Орос, Бразиль, ЕАБНУ-ын эдийн засгийн өсөлт урам хугарахаар байна гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар түүний үзэж байгаагаар Тайланд, Филиппин улсуудын зах зээл илүү сонирхолтой байна гэж тэрбээр тэмдэглэсэн байна. Морган Стэнлигийн үнэлгээгээр БНХАУ-ын ДНБ-ний хэмжээ 2013 онд болон 2014 онд ч 7,6%-иар өсөх юм.