АНУ, Өмнөд Солонгос улсуудын Солонгосын хойг дээр магадлагдаагүй байдал тохиолдсон үед үзүүлэх стратегийн төлөвлөгөөг баталсан шийдвэрийг Пхеньянд БНАСАУ-ын нутаг дэвсгэрт өөрийгөө батлан хамгаалах цохилтод бэлтгэх шалтаг гэж үзэж байна. Энэ тухай өнөөдөр хойд солонгосын «Минчжу Чосон» сонинд бичжээ. Хэвлэлийн үзэж байгаагаар ийм үйлдлийн үр дүнд Солонгосын хойг дээр «цөмийн дайны аюул занал өсөж байгаа юм».

«Хойд Солонгост үй олноор хөнөөх зэвсгийг хэрэглэх бусад аюул занал болон цөмийн зэвсгийг хязгаарлах тусгай стратеги» гэсэн баримт бичигт АНУ, Өмнөд Солонгосын БХ-ын сайд нар Сөүлд болсон уулзалтын үр дүнд 10 сарын 2-нд гарын үсэг зурсан байна. Пентагоны тэргүүн Чак Хейгел АНУ-ын холбоотноо «цөмийн шүхрийг» оролцуулаад тогтоон барих бүх цэргийн хэрэгслээр хангах үүрэг хариуцлагыг баталжээ. Энэ төлөвлөгөө БНАСАУ-ын одоо мөрдөж буй энх тайван байдал болон дайны цаг үед «тогтоон барих стратегийн альянсын хүрээг тодорхойлж байгаа» юм гэж уулзалтын үр дүнгээр хамтын албан есны мэдээнд онцлон тэмдэглэжээ.