Орос орон Сирийн химийн зэвсгийг устгах үйл явц хэрхэн өрнөж байгаад сэтгэл хангалуун байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр индонезийн Бали арал дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн бага хурал дээр мэдэгджээ. Дамаск НҮБ-ын сирийн химийн зэвсгийг устгах шинжээчидтэй хамтран ажиллах явдал одоохондоо зэмлэхээргүй байна гэж Лавров онцоллоо.

Өмнө нь НҮБ-ын хэвлэлийн алба, сирийнхэн өчигдөр ХЗХБ-ын шинжээчдийн удирдлаган дор өөрийн химийн зэвсгийн зарим хэсгийг устгасан гэж мэдээлсэн байна. Мэдэгдэлд, сирийн мэргэжилтнүүд хийн зүсэгч, булангийн өнгөлөгч машин зэргийг ашиглан сумны толгой, авиа бөмбөг, байлдааны зэвсгийн зарим хэсэг, хольж найруулах төхөөрөмжүүдийг устгах буюу идэвхгүйжүүлсэн тухай дурьджээ. Мэдээлэлд мөн зэвсгийн нөөцийг устгах үйл явц цаашдаа ч үргэлжлэхийг онцолсон байна. Жон Керри өөрийн зүгээс сирийн химийн зэвсгийг устгах үйл явц тохиролцсоны дагуу биелэгдэж байгаад мөн сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэжээ. «Асадын дэглэм АЗ-ийн тогтоолын зааврыг хэрэгжүүлж байгаад би баяртай байна» гэж Керри өгүүлсэн байна.