Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах Тегераны шинэ мэдэгдлийг олон улсын «зургаа»-гийн зуучлагчдын төлөөлөгчид Женевийн хэлэлцээр дээр 10 сарын 15-16-нд авч үзэх юм. Энэ тухай өнөөдөр индонезийн Бали арал дээр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдсэн байна. Үүнээс өмнө Ираны ГХЯ-ны сайд Мухаммед Жавад Зариф өрнөдийн орнууд хэлэлцээрийн ширээнд ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах шинэ санаа бодолтойгоор суух хэрэгтэй гэж мэдэгджээ. Өрнөдийн орнуудын Иранд урьд нь санал болгосон зүйл гэвэл, тухайлбал, Тегераны мэдэгдлээр судалгаа шинжилгээний зорилгод хэрэгтэй ураны баяжуулалтыг 20%-иар зогсоох, мөн Форд үйлдвэрт баяжуулах ажлыг зогсоох зэрэг юм.

Тегеран Балид «зургаагийн» санал болгосныг ихээхэн тодруулж авах боломжтой гэж тэрбээр тэмдэглэжээ. Нью-Йоркод Ерөнхий ассамблейн хуралдаан дээр зургаан зуучлагч улсуудын ГХЯ-ны тэргүүнүүд ираны ерөнхий сайдтай уулзаж цаашдын зохицуулалтын замыг хэлэлцсэн гэж Лавров дурьдлаа. Ирантай яриа хэлэлцээрт Орос, АНУ, Хятад, Их Британи, Франц, ХБНГУ оролцож байгаа юм.