ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр индонезийн Бали арал дээр 10 сарын 7-8-нд болох АНДЭЗХА-ны XXI чуулганд оролцохоор хурэлцэн иржээ. Путин чуулганы эхний хаалттай хуралдааныг 9-р сард Санкт-Петербургт болсон G20-ийн ДХУ-ын дүнгийн илтгэлээр нээх юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын ярьснаар ерөнхийдөө хуралдаан бүс нутгийн эдийн засаг, олон талт худалдааны системийг бэхжүүлэхэд АНДЭЗХА-ны гүйцэтгэх үүргийн тухай хэлэлцэх юм.

Ерөнхийлөгч мөн АНДЭЗХА-ны ажил хэргийн дээд хэмжээний уулзалтан дээр «Ази Номхон Далайн Бүс (АНДБ) нутаг дахь урт удаан хугацааны тогтвортой өсөлтийн шинэ эх булаг» сэдвээр үг хэлэх болно. Ушаковын хэлснээр, үүний зорилго нь: Сибирь Алс Дорнодын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг харгалзан үзэж бүс нутгийг цомхтгох үйл явцад оросын арга барилыг дэвшүүлэх, уусч бий болж буй Евразийн эдийн засгийн талбарт болон Гаалийн холбоонд Орос орныг оролцуулах явдал юм.

Чуулганы хүрээнд Оросын ерөнхийлөгч нилээд хэдэн 2 талын уулзалтуудыг төлөвлөсний дотор: Японы ерөнхий сайд Синдзо Абэ, Индонезийн ерөнхийлөгч Сусило Юдойоно, мөн БНХАУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Си Цзиньпин нар байгаа юм. АНДЭЗХА-ны эдийн засагт дэлхийн хүн амын 40%-ийг төлөөлсөн, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 57%, олон улсын худалдааны 48% ноогддог байна.