Тэнд ойролцоогоор 12,5 мянган хүн оршин суудаг байна. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээлжээ. Энэ зовлонд өртсөн хүмүүст зориулан урт хугацаагаар байрлах 53 цэгийг байгуулж тэнд 2 мянга гаруй хүн байгалийн гамшгийг туулан өнгөруулж байна. Хүүхдүүдэд зориулан эрүүлжүүлэх зусланг ажиллуулж байгаа юм. Амар мөрөн дэх усны төвшин буурч өнгөрсөн хоногт Комсомольск, Ульчскийн дуургуудийн 4 суурин газарт ус байхгуй болжээ. Гэсэн хэдий ч байгалийн гамшгийн ур дагавартай тэмцэх тэмцэл үргэлжилсээр л байна. Түүнд ойролцоогоор 20-иод мянга гаруй хүмүүс дайчлагдсан юм. Түймрийн насосны станц хонгилуудаас усыг соруулан авч, газар нутгуудаар халдваргуйжуулэх ажиллагаа хийгдэж байна. Үерийн аюул Алс Дорнодод 8 сард эхэлж Амар мужаас Хабаровскийн хязгаар хүртэл өргөн уудам газар нутгийг хамарсан билээ. Түүнд 100 гаруй мянган хүн өртсөн байна.