ХЗХБ-ын шинжээчдийн бүлэг Сирийн химийн зэвсгийн нөөцийг устгах ажилдаа орлоо гэж Рейтер агентлаг ХЗХБ-ын даалгаврыг биелүүлж бүй эх сурвалжаас өнөөдөр мэдээлсэн байна. Өмнө нь НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин, ХЗХБ-ын бүлэг химийн зэвсгийн шалгалтыг 10 сарын 7-нд эхлэнэ гэж мэдээлсэн билээ. 33 хүний бүрэлдэхүүнтэй булэг өнгөрсөн мягмар гаригт Сирид хүрэлцэн ирсний дотор Орос, АНУ, Их Британи, Чех, Узбекстан, Хятад, Канад, Нидерланд, Тунисын иргэд байгаа юм. Оролцогчдын ихэнх буюу 19 нь ХЗХБ-ын шинжээчид, бусад нь НУБ-ын ажилтнууд юм. Дамаскт ирэнгүүтээ шинжээчдийн бүлэг, хорт бодисыг устгах «ажлаа нэн даруй эхлүүлэхийн тулд логистикийн баазыг» байгүүлжээ гэж НҮБ-ын хэвлэлийн алба урьд мэдэгдсэн юм.