Оросын засгийн газрын дэд дарга Аркадий Дворкович өнөөдөр японы еренхий сайд Синдзо Абэтай Киотод уулзан Орос Японы хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар авч хэлэлцэн Орос орныг шинэчлэх талаар Зөвлөлдөх зөвлөлийг явуулахын чухлыг онцлон тэмдэглэжээ. Энэ зөвлөлийн 3 дахь хуралдаан өчигдөр Токиод болсон байна. Дворковичийн өөрийн тэмдэглэснээр ОХУ-ын эдийн засгийн хөгжил, шинэчлэлийн талаар Японтай хийсэн харилцан ярилцлагад оросын тал «бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай» байгаа юм. «Бид боловсон хүчнийг бэлтгэх, технологийн хөрөнгө оруулалт,Оросын нутаг дэвсгэр дээр төслийг хэрэгжүүлэх зэргээр бугдийг нэгтгэсэн иж бурэн хамтын ажиллагаа болно гэж найдаж байна» хэмээн ОХУ-ын дэд сайд японы засгийн газрын тэргүүнтэй уулзахдаа мэдэгджээ.