Өнөөдөр Оросын ерөнхийлөгч Вдадимир Путин Улаан талбайд Олимпийн бамбарын аянг эхлүүлнэ. Сочийн Олимпийн Наадам эхлэхэд 123 хоног үлдээд байна. «Бид дэлхийн спортыг шинэ илуу чанартай төвшинд гаргах итгэл найдварыг бурэн дүүрэн илтгэх тийм Наадмыг зохион явуулахын тулд бухнийг хийнэ» гэж Олимпийн наадмыг эхлэхээс жилийн өмнө Путин амалсан билээ. Олимпийн бамбарын аян улсын бух 83 субъектээр дайран 130 хотод зочлох юм. Түүний маршрутын урт 65 мянга гаруй км бегеед 4 сарын турш энэ аянд 14 мянган бамбар зөөгч, 30 мянга орчим сайн дурын туслагчид оролцох юм. 2014 оны 2-р сарын 7-нд XXII Евлийн олимпийн наадмын Нээлтийн ажиллагаа болох Сочийн «Фишт» стадионд энэ аян өндөрлөх болно.